ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдад 1,0 сая төгрөгийн урамшуулал олгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-02-08 11:03:59
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг даргын шийдвэрээр 2021 оноос эхлэн элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авч, амжилттай суралцсан сурагчдад 1 000 000 төгрөгийн урамшуулал олгохоор болсон.  

Тус шийдвэрийг үндэслэн 2020-2021 оны хичээлийн жилд амжилттай суралцаж, нийгмийн ухааны хичээлээр 800 оноо авсан “Цэгц билиг” сургуулийн 12а ангийн төгсөгч Цэцэгбаярын Сэвжиджалмаа, “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн 12б ангийн төгсөгч Батбуянгийн Одончимэг нарт шагналыг гардуулжээ.


Шагнал гардуулах үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат “Чадварлаг боловсон хүчин болж, төрөлх нутагтаа ирж ажиллан, нутаг орныхоо хөгжилд гар бие оролцохыг хүсье” гээд оюутнуудад сурлагын өндөр амжилт хүслээ.

Ц.Сэвжиджалмаа, Б.Одончимэг нар МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нэгдүгээр курст суралцаж байгаа юм. 

Related news