Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад хүндэтгэл илэрхийллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга
Д.Бауыржан Турк Улсад болсон Ази тивийн пауэрлифтингийн аварга шалгаруулах
тэмцээнээс алтан медаль хүртсэн Т.Сайфолла, Узбекистаны Ташкент хотноо зохион
байгуулсан U22 Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээнээс хүрэл медаль
хүртсэн улсын Залуучуудын шигшээ багийн тамирчин А.Жандос нарыг хүлээн авч хүндэтгэл илэрхийллээ.
Тэрээр тамирчдын их спортын замналд нь өндөр
амжилт хүсэж, аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнав.
Мөн тэдэнд аймгийн ИТХ-аас 2017 онд баталсан журмын
дагуу мөнгөн урамшуулал олгохоо илэрхийллээ.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit Memorial Complex for Japanese Nationals
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
3 days