Төрийн одон, медаль гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-07-19 01:48:01

Их Монгол Улс байгуулагдсаны 810, Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон ардын хувьсгалын 95 жил, Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойн баяр наадмын хүндэтгэлийн хурал Залуучууд театрт болов.

Баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн Засаг дарга А.Энхболд, тус аймагт суугаа ОХУ-ын Ерөнхий консул А.Ц.Доржиев нар болон Дархан-Уул аймгийн үе үеийн Засаг дарга нар, сумдын удирдлагууд орцлоо. Мөн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагнагдсан иргэдэд  Төрийн дээд одон, медаль, Монгол Улсын салбарын болон аймгийн Засаг даргын шагналаар аймаг, орон нутагтаа хөдөлмөр бүтээлээрэй манлайлсан Д.Банзай, Ж.Болдбаатар, С.Дамбадаржаа нарын найман хүн, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор, Б.Амарсанаа, Б.Балжинням, Д.Баяраа нарын 25 хүн “Алтан гадас” одонгоор, С.Алтандолгион, Б.Ариунжаргал, Н.Буманцэцэг нарын 15 хүн, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар, В.Батбаатар, Б.Болдбаатар нарын найман хүн, “Цэргийн хүндэт медаль”-иар тус тус шагнуулж нийт 100 гаруй хүн төр, засгаараа хөдөлмөрөө үнэлүүллээ.

                                                                                                                                                    Б.Норовсамбуу

Related news