Ковидын эмнэлгийг Хүүхдийн эмнэлэг болгон ашиглах санал гаргажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотод улсын төсвийн 5 тэрбум
төгрөгөөр Хүүхдийн эмнэлгийн барилгыг барьж, 2021 онд ашиглалтад өгсөн.
Гэвч тухайн үед орон нутагт коронавирусний халдварын тархалт нэмэгдсэнтэй
холбогдуулан өнгөрсөн оны хавраас "Ковид-19" халдварын эмнэлэг болгон ашиглаж
байсан юм.
Аймгийн эрүүл мэндийн байгууллагуудаас өгсөн мэдээллээр сүүлийн 7
хоногуудад тус аймагт томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж, Нэгдсэн
эмнэлгийн Хүүхдийн тасгийн ачаалал 2 дахин ихэссэн, ор хүрэлцэхгүй байгаа
асуудал гарч байна.
Харин коронавируснний халдварын тохиолдлын тоо буурч, Ковидын эмнэлэгт 7-8
хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Иймд дээрх эмнэлгийг зориулалтын дагуу Хүүхдийн
эмнэлэг болгон ашиглах саналыг аймгийн Нэгдсэн эмнэлгээс гаргасан байна.