Өсвөрийн барилдаанд сумын начин н.Лхагва-Очир түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭУлсын их баяр наадам, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 85 жилийн ойн баяр наадмын Өсвөрийн 32 бөх зодоглолоо.
Аймгийн наадмын өсвөрийн барилдааны шөвгийн дөрөвт Мандал сумын харьяат Г.Мөнхтулга, Б.Буянтогтох, Цагааннуур сумын харьяат, сумын начин н.Лхагва-Очир, Баянгол сумын харьяат, улсын шонхор н.Үнэнхүү нар шөвгөрлөө.
Ингээд өсвөрийн хүчит 32 бөхөө уран мэх, хүч чадлаараа даван Цагааннуур сумын харьяат, сумын начин н.Лхагва-Очир, Баянгол сумын харьяат, улсын шонхор н.Үнэнхүү нар үзүүр түрүү булаалдан барилдлаа. Цагааннуур сумын харьяат, сумын начин н.Лхагва-Очир түрүүлж аймгийн өсвөрийн бөхчүүдээ манлайж ирээдүйн их аваргын гараагаа ийнхүү тавилаа.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг