Хүйтний эрч сулавтар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-11-30 22:21:24

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 30-наас ирэх сарын 6 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөр аймгийн хэмжээнд хүйтний эрч сулавтар байна гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ. Энэ хугацаанд цас орохгүй,  харин Увс нуур хөлдөж эхэлсний улмаас аймгийн төв болон ойролцоох сумдад будангийн нөлөөгөөр цасан хялмаа хаях аж.

“Ирэх сарын 4-нд нутгийн баруун хэсгээр 3-8 м/с салхитай. Увс нуур, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна” хэмээн аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн инженер М.Отгонхүү хэллээ.

Related news