Цаг хугацаа, орон зайнаас үл хамааран төрийн үйлчилгээг авах боломж бүрдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Харилцаа, холбоо мэдээллийн
технологийн газрын ажлын баг Сэлэнгэ аймагт
энэ сарын 17-23-ны өдрүүдэд ажиллаж байна.
Тус ажлын багийн үндсэн зорилго нь олон шатлалт төрийн үйлчилгээг орон
нутгийн онцлогт тааруулан дахин загварчлах, шийдвэрлэх эрх үүсгэх, системийн
тохируулга хийхэд чиглэж байгаа аж. Тэд 7 хоногийн хугацаанд
ажиллахдаа аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн
бодлого төлөвлөлтийн хэлтэс, Төрийн архив, 17 сумын Төрийн үйлчилгээний
оператор, Авто тээврийн үндэсний төвийн Сэлэнгэ аймаг дахь салбар, Байгаль
орчин, аялал жуулчлалын газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Хүнс,
хөдөө аж ахуйн газар, Цагдаагийн газар, “Сэлэнгэ-Энерго” ОНӨААТҮГ, “Сэлэнгэ-Цэнгэг
ус” ОНӨААТҮГ зэрэг байгууллагуудад ажиллана. Ингэхдээ 200 гаруй нэр төрлийн үйлчилгээг E-Mongolia цахим үйлчилгээнд
оруулж нэгтгэн, иргэд үйлчлүүлэгчдийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран
төрийн үйлчилгээг авах боломж нөхцөлийг бүрдүүлэн өгөх аж.