Төрийн байгууллагууд Шинэ жилийн баяр тэмдэглэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-10-27 16:22:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар төрийн байгууллагуудыг Шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглосон байна.


Тодруулбал, Засгийн газрын хуралдаанаас Коронавируст халдварын тархалтын түвшин тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг шинэчилж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой  комиссын дарга С.Амарсайханд үүрэг болгов.


Ирэх сараас урлаг, соёл, спортын үйл ажиллагааг танхимын 50 хувийн дүүргэлттэй байхаар журамлаж, нээнэ. Харин төрийн байгууллагуудыг Шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглох юм.

Related news