Хүүхдийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажил үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-09-20 17:20:51

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 7200 ам.метр талбайтай, хоёр корпус бүхий дөрвөн давхар Хүүхдийн нэгдсэн эмнэлгийг шинээр байгуулахаар болж, барилгын ажил үргэлжилж байна. 

БОЭТ нь одоогийн байдлаар зургаан өөр газарт байрлалтай барилгатай юм. Хүүхдийн эмнэлгийн шинэ барилга ашиглалтад орсноор зарим амбулаторийн тасгийн үйлчилгээ нэг дор төвлөрч, үйлчлүүлэгчид болон эмнэлгийн мэргэжилтнүүд эмнэлэг хооронд өвчтөнөө зөөн гадуур явах шаардлагагүй болно. 

Шинээр барьж буй 200 ортой тус шинэ эмнэлэгт зүүн амбулатори, хүүхдийн эмнэлгийн барилгад одоо үйл ажиллагаа явуулж буй тасгууд болон нэгдсэн гал тогоог нүүлгэхээр төлөвлөөд байгаа гэв. Коронавируст халдварын нөхцөл байдал цаашид хэрхэх нь тодорхойгүй байгаа энэ үед Хүүхдийн эмнэлгийг хугацаа алдалгүй ашиглалтад оруулахаар шамдаж байна.

Related news