Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд хоёр сая 40 556 сонгогч саналаа өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2021-06-08 14:25:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд хоёр сая 40 556 сонгогч саналаа өгнө.


Улсын бүртгэлийн ерөнхий газраас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар нэрсийн жагсаалтаа эцэслэсэн гаргажээ. Сонгогчдын нэрсийн жагсаалтад 2 151 329 сонгогч бүртгэгдсэнээс үндсэн 2 040 556, түр хасав тэмдэглэгээтэй 110 773 сонгогч байгааг СЕХ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.  


Түр хасав тэмдэглэгээ нь эрх зүйн чадамжгүйг нь шүхээр тогтоосон эсвэл 60 буюу түүнээс дээш хоногоор гадаадад зорчсон иргэдэд хамаардаг аж.

 

Related news