Чанаргүй зээлийн хэмжээ 1,5 тэрбум болж өсчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-06-15 16:24:56

Монгол банкны Сүхбаатар салбрын өгсөн мэдээгээр Хаан, Хас, Голомт, Капитал, Төрийн банкнаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 92,3 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3,1 тэрбум төгрөг буюу 3,3 хувиар буурсан байна.

Банкуудын чанаргүй хугацаа хэтэрсэн зээл 2016 оны эхний 5 сарын эцэст 1,5 тэрбум төгрөг болж өмнөх сараас 0,6 тэрбум төгрөгөөр өсч, энэ нь нийт зээлийн өрийн үлдэгдлийн 1,6 хувийг эзэлж байгаа юм байна.

Чанаргүй зээл улам нэмэгдсээр байгаа шалтгааныг эдийн засгийн нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байна. Албан байгууллаг аж ахуй нэгжүүдийн төсөв санхүүжилт тогтсон хугацаандаа орохгүй улмаар ажилчдынхаа цалин хөглсийг цаг тухайд нь өгч чадахгүй байгаатай холбоотой гэж холбогдох албаны хүмүүс үзэж байна.

Харин банкуудад хадгалуулсан иргэдийн хадгаламжийн хэмжээ 40,7 тэрбум төгрөг болж 7,3 тэрбум төгрөгөөр өсчээ.

Т. Одончимэг

Related news