Засгийн газар хөл хорио тогтоохгүй байх шийдвэр гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-03-31 14:19:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хөл хорио тогтоохгүй байх шийдвэр гаргасан талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэв.


Тодруулбал, Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын тархалт эрчимтэй байгаа тул ирэх сарын 3-18-нд хатуу хөл хорио тогтоох саналыг УОК гаргаад байсан. Улмаар УОК-ын Шуурхай ажлын баг өнөөдөр хуралдаж, хатуу хөл хорио тогтоохгүйгээр зарим аж ахуйн нэгжийн ажлыг хязгаарлах саналаа Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулсан юм.


Ингэхдээ, тавдугаар сарын 1-ний дотор нийслэлийн иргэдийг вакцинжуулж дуусгах, амралтын өдрүүдэд хатуу хөл хорио тогтоож, ариутгал халдваргүйтгэлийг эрчимжүүлэхээр танилцуулгад дурджээ.

Related news