Иргэд хувьцаагаа худалдаж бэлэн мөнгө болгохыг илүүд үзэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-06-14 16:15:52

Монгол Улсын Засгийн Газрын сайн хувьцаа арга хэмжээний хүрээнд иргэдийн 1072 хувьцааны 30 хувийг Засгийн Газарт худалдах үйл ажиллагаа Сүхбаатар аймагт 6 сарын 13-наас эхлэж банкууд ачаалал ихтэй байна.

Иргэд 323 ширхэг хувьцаагаа 300 мянган төгрөгөөр худалдах бөгөөд хувьцаагаа худалдах хүсэлтэй иргэд өөрийн харилцдаг банкинд очиж хүсэлт гаргасаар байна. Сүхбаатар аймагт Хаан, Хас, Голомт, Капитал, Төрийн банкууд иргэдийн хүсэлтийг авч байна.

"Сүхбаатар Хаан банк нь хувьцаа худалдах иргэдийн хүсэлтийг өдөр бүр авна. Хүсэлт гаргасан өдрөөс хойш долоо, долоо хоногийн хугацаатайгаар мөнгө гурав хуваагдаж орно. Иргэд хувьцаагаа худалдаж бэлэн мөнгө болгох сонирхол их байна" хэмээн Сүхбаатар Хаан бакны зээлийн багц хариуцсан менежер Х. Алтантуяа хэллээ.

Харин иргэдийн хувьд хувьцаагаа худалдаад хэдэн төгрөг болгочихвол амьдралд хэрэгтэй л байна гэж олонх нь хариулж байлаа. Харин зарим нь, яг юу болж байгаа талаар мэдээлэл хомс байна, ямар ч байсан байдалтай танилцаж явна. Юу юуны түрүүнд сайн ойлгоогүй байж энэ хувьцаагаа ингэж худалдах нь буруу байх гэж үзэх хүмүүс ч байгаа юм.

Т. Одончимэг

 

Related news