Шуурганд өртсөн малчин айлд тусалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-03-16 09:50:22

Дорноговь /МОНЦАМЭ/.“ХҮННҮ Сайншанд” мото клубийн залуус гэр нь шуурганд өртсөн малчин айлд тусалж сэтгэлийн дэм үзүүлжээ.

Гэрийн эзэн малдаа явсан хойгуур хүчтэй шуурганд гэр нь нурсан бөгөөд тухайн үед малчинд туслах хүн байгаагүй аж. Говийн айлууд бэлчээрийн боломж, усаа бараадан ихэвчлэн ганц гэрээрээ нутагладаг бөгөөд байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйл тохиолдсон үед ганцаарддаг аж.

Хоёр хоногийн өмнө болсон хүчтэй шороон шуурганы үеэр аймгийн хэмжээнд 50 гаруй гэр нурсны ихэнх нь Сайншанд суманд байна.

Аймгийн МХГ, ГХБХБГ, ОБГ бусад холбогдох байгууллагын төлөөллийн бүрэлдэхүүнтэй Ажлын баг байгуулж, хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа юм

Related news