"Монгол дизель", "Мандал Даатгал”-ын ханш хамгийн их өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн
биржид өнөөдөр, 2 дугаар сарын 17-нд энгийн
арилжаагаар 56 ХК-ийн 1,019,808,880.23 төгрөгийн
үнийн дүн бүхий 5 сая ширхэг
хувьцаа арилжив. Үүнээс
32 ХК-ийн хувьцааны
ханш өсөж,
19 ХК-ийн хувьцааны
ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр
"Монгол дизель" (MDZ+15.00%) болон "Мандал Даатгал" ХК
(MNDL+14.98%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол
"Глобал Монголиа
холдингс" (HML-14.95%) болон "Хархорин" ХК (HHN-14.86%)-ийн
хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай
ХОС-ийн 58,855 ширхэг нэгж эрхийг нийт 7.6 сая төгрөгөөр арилжсан байна. Мөн өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн
арилжаанд нийт 33 үнэт цаасыг 3.3 сая төгрөгөөр арилжив.
ТOP-20 индекс 6.74 хувиар
өсөж, 26415.3 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ
3,349,580,230,315.54 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй
мэдээллийг Энд дарж үзнэ
үү.