"Мах импекс", "Улаанбаатар хивс" ногдол ашиг тараахаар болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-02-10 18:29:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Мах импекс” ХК-ийн ТУЗ-ийн тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 70 төгрөг буюу нийт 304 сая төгрөгийг хувьцаа эзэмшигч нарт ногдол ашиг болгон тараахаар болов.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрөөр гаргах бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн компанийн байранд тараахаар шийдвэрлэжээ. 

Мөн "Улаанбаатар хивс" ХК-ийн ТУЗ-ийн 2021 оны 2 дугаар сарын 10-ны тогтоолоор 2020 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 600 төгрөг буюу нийт 242.8 сая төгрөгийн ногдол ашиг тараахаар боллоо. 

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөр гаргаж, СЗХ-ны холбогдох журмын дагуу нийт хувьцаа эзэмшигч нарт 2021 оны 6 дугаар сард багтаан олгохоор шийдвэрлэжээ. 


Related news