ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар гавьяат цол хүртсэн алба хаагчдад хүндэтгэл илэрхийлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат цол хүртсэн 2 алба хаагчийг хүлээн авч уулзан, хүндэтгэл илэрхийллээ.
Өргөсөн тангарагтаа үнэнч байж, үр бүтээлтэй ажиллан үйлчилгээний гавьяат цол хүртсэн Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 2-р хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн жижүүрийн цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч П.Мөнхбаатар, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Шинэ-Идэр сум дахь хэсгийн цагдаа, цагдаагийн сургагч ахлагч П.Хатанбаатар нарт баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.
Related news

Their Majesties the Emperor and Empress of Japan Visit General Education School in Ulaanbaatar
1 day

General Police Department: Facilities Ready to Assist Lost Children During Naadam Celebrations
1 day

MiningWeek & MinePro 2025: “Mining Momentum in Mongolia: Driving Progress and Responsibility”
4 days