Сүүлийн гурван жилд 1100 гаруй айлын орон сууц ашиглалтад оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-06-08 08:56:51

Баянхонгор аймагт 1961-2012 онд 1050 айлын орон сууц ашиглалтад орж байсан бол 2013-2015 оны хооронд 1136 айлын орон сууцны бүтээн байгуулалт хийгджээ.

Төрөөс иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас баталсан орон сууцны ипотекийн 8 хувийн хүүтэй зээлийн журам баталсны дүнд өнгөрсөн гурван жилд аймгийн хэмжээнд 1000 гаруй өрх байртай болж, амьдрах нөхцөлөө сайжруулсан байна.

Энэ нь өнгөрсөн 60 жилийн хугацаанд орон сууцтай болсон өрхийн тооноос даруй хоёр дахин их тоо гэнэ.

Б.Мөнхзул

 

Related news