Чехийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-01-07 14:10:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Чех улсын бизнес эрхлэгчдийн цахим уулзалт МҮХАҮТ-д өчигдөр болов. МҮХАҮТ, Монгол Улсад суугаа БНЧУ-ын ЭСЯ, Чехийн эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгчдийн холбоо хамтран зохион байгуулсан уг уулзалтад хоёр орны эрүүл мэндийн салбарын төлөөлөгч нар оролцов. 

Монголын эрүүл мэндийн салбарын худалдан авагчид, эмнэлгийн байгууллагууд мөн бусад эрүүл мэндийн чиглэлийн бизнес эрхлэгч нарт зориулсан бизнес уулзалтаар Чех улсын эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч компаниудыг танилцуулсан юм. 


Related news