Авто замын пост, хот доторх хөдөлгөөнт эргүүл тогтмол ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын хэмжээнд орон нутгийн замын хөдөлгөөнийг зохицуулах 10 пост ажиллаж байна. Мөн аймаг доторх хөдөлгөөнийг хянах 14 цэг, багийн иргэдийн хөдөлгөөнд хяналт тавих 7 хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулж байгаа юм.
Энэхүү ажилд аймгийн цагдаагийн болон онцгой байдлын газрын алба хаагчид, Хэрлэн сумын багийн Засаг дарга, ажилтнууд нийт 89 хүн
дайчлагдан үүрэгт ажлыг гүйцэтгэж байна.
Иргэд та бүхэн гэртээ байж, бага насны хүүхдийг гадагш гаргахгүй
гэрийн хөл хориог чандлан мөрдөж, "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх ажилд онцгой
анхаарал тавьж, сэрэмжтэй байхыг Хэрлэн
сумын ЗДТГ-аас анхааруулж байна.