Цасаар шуурч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-10-20 20:30:10

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн төв Хэрлэн суманд 16:40 минутын байдлаар салхины хүч хойноосоо 16-20 м/с хүрч ширүүсэн хүчтэй шороон болон цасан шуурга шуурч эхэллээ.

Улмаар үзэгдэх орчин дөрвөн км болж муудсан, агаарын температур -3,0 хэм хүйтэн байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоолоо.


Хэнтий аймгийн Ус цаг уур орчны шинжилгээнээс авсан мэдээллээр 10 дугаар сарын 20-ны өдөр тус аймгийн ихэнх нутгаар хур тунадас, цас орж, салхи хойноос секундэд 16-18 метр хүрч ширүүсэн, цасан шуурга шуурч, эрс хүйтрэх тул халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 10 дугаар сарын 21-нээс 10 дугаар сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Ихэнх хугацаанд хур тунадас орохгүй. Салхи секундэд 7-12 метр. Хугацааны эхэнд бага зэрэг хүйтрэх боловч 22-ноос дулаарч Уулархаг нутаг, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.


Related news