Зүүнбаян- Сайншанд-Улаанбаатарын чиглэлд нэмэгдэл галт тэрэг аялж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Энэ оны 10 дугаар сарын 08-наас эхлэн Улаанбаатар-Сайншанд-Зүүнбаян-Сайншанд-Улаанбаатар чиглэлд нэмэгдэл галт тэрэг аялж байна.
Тус галт тэрэг долоо хоногийн пүрэв, ням гараг бүрт 17:05 цагт УБ-аас хөдөлж, Сайншанд өртөөнд шөнийн 01:48 цагт ирж, 05:15 цагт Зүүнбаянд очно.
Харин Зүүнбаян-Сайншанд-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг баасан, даваа гараг бүр 21:00 цагт Зүүнбаянгаас хөдөлж, 22:15 цагт Сайншанд өртөөнд ирж, Улаанбаатарт өглөөний 08:55 цагт ирэх хуваарьтай.
Зүүнбаян-Сайншанд-Улаанбаатарын чиглэлд галт тэрэг аялснаар Зүүнбаян тосгоны иргэд
суудлын унаа хүлээлгүй дуртай үедээ галт
тэргээр зорчих боломж бүрджээ.