Спорт явган аялагчид аваргаа шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-05-20 10:14:24

Баянхонгор аймгийн Спорт явган аяллын өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 31-ны өдөр зохион явуулахаар болжээ. Баянхонгор сумын Түйн голын эрэгт /8 км/ аяллыг А ангиллын чиглэлээр явуулах бөгөөд Баянхонгор аймгийн ЕБС-ууд болон Политехникийн коллежийн оюутнууд оролцоно.

Тэмцээн уулын оргил эзлэх, газрын зураг, нуувч илрүүлэх, адал явдалт аяллын буухиа, багийн ахлагчдын гэсэн төрлөөр явагдана. Спорт явган аяллын тэмцээн нь нийтийн биеийн тамир, спорт явган аяллыг хөгжүүлэх, идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлан нийтэд түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудыг байгаль орчноо хайрлан хамгаалах танин мэдэхүйн ач холбогдолтойг албаныхан хэлсэн.

Мөн чиглэлийн анхдугаар тэмцээнийг ийнхүү Баянхонгор аймгийн БТСГ, БОАЖГ хамтран зохион явуулахаар болж байгаа бөгөөд цаашид уламжлал болгон зохиох юм байна.

Б.Мөнхзул

Related news