“Яаралтай цуглар” дохиогоор ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-09-15 13:53:19

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд дэх Онцгой байдлын хэлтсийн нийт бие бүрэлдэхүүн энэ оны 09 дүгээр сарын 13-ны 17:00 цагт “Яаралтай цуглар” дохиогоор ажиллав.

Албаныхан хээрийн үүргэвч, хөдөлмөр хамгааллын хувцсанд үзлэг шалгалт хийж, холбогдох үүрэг даалгаврыг хангуулсан байна.

Дээрх үйл ажиллагааг Онцгой байдлын ерөнхий газрын дэд даргын баталсан "Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, алба хаагчдын амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах бэлэн байдлыг дээшлүүлэх" нэгдсэн арга хэмжээ, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу зохион байгуулсан юм.

Мөн өдөр аймгийн Онцгой байдлын газар Улаан загалмайн хороотой хамтарсан тус хорооны сайн дурын хэсгийг чадавхжуулах сургалт боллоо.

Сургалтаар гамшгаас хамгаалах тухай хуулийн 36-р зүйлд заасан “Гамшгаас хамгаалах сайн дурын хэсгийн эрх, үүрэг”-ийг танилцуулж, “Гамшгийн тухай ойлголт” “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлаа хангах” сэдвээр “Бэлэн бай” хичээл, Улаан загалмайн хөдөлгөөний үүсэл, төр, улаан загалмайн хамтын ажиллагаа, болон анхны тусламжийн мэдлэг олгох сургалт дадлагыг заажээ.

Related news