Гурваас дээш одтой зочид буудлын орлого өмнөх оныхоос 45.3 хувиар багасжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-17 11:35:55
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийтийн хоолны салбарын орлого 2020 оны эхний хагас жилд 214.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 12.0 (5.3%) тэрбум төгрөгөөр багаслаа гэж ҮСХ-ноос мэдээллээ.


Үүнд баар рестораны орлого 5.5 (63.6%) тэрбум төгрөг, зоогийн газрын орлого 3.2 (20.4%) тэрбум төгрөг, кафены орлого 3.1 (16.9%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлсөн байна.


Зочид буудлын салбарын орлого 2020 оны эхний хагас жилд 70.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 45.5 (39.2%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Үүнд 3 ба түүнээс дээш одтой буудлын орлого 39.7 (45.3%) тэрбум төгрөг, зэрэглэлгүй зочид буудлын орлого 5.4 (20.9%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.


Related news