А.Амбасэлмаа: 621 хүний шинжилгээний хариу сөрөг гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sodonizm@gmail.com
2020-08-10 11:55:10

Улаанбаатар/МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид өчигдөр нийт 621 хүний шинжилгээг хийхэд бүгд сөрөг буюу коронавирусний халдваргүй гарсныг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр мэдээлэв.


Тэрбээр “Наймдугаар сарын 09-нд Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн 260 хүн, Дархан-Уул аймаг, ХӨСҮТ, бусад ажиглах байранд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн 30 ажилтан, Алтанбулагийн боомтоор орж ирж, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 36 хүний шинжилгээ, мөн Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 16 жолоочийн анхны шинжилгээний хариу сөрөг гарлаа" хэмээв.


Мөн долдугаар сарын 21-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 260 хүн, тусгаарлах байранд байгаа 5 хүн, Цэргийн төв эмнэлэгт байгаа 11 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.


Монгол Улсад коронавирусний 293 батлагдсан тохиолдол байна. ХӨСҮТ-д 30 хүн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хөнгөн байна. Эдгэрээд гарсан 263 хүний 47 нь сувилалд 23 нь гэрийн ажиглалтад байгаа бол 193 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусчээ.

Related news