ЕХ иргэдийг нь хилээрээ нэвтрүүлэхийг зөвшөөрсөн орнуудын тоог бууруулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БРЮССЕЛЬ. /TASS/. Европын холбооны зөвлөл иргэдийг нь хилээрээ нэвтрүүлэхийг зөвшөөрсөн
орнуудын тоог 11-ээс 10 болгон бууруулж, жагсаалтаас Марокког хасжээ.
"Европын холбооны зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу тогтоосон
шалгуур, нөхцөл дээр үндэслэн 8 дугаар сарын 8-наас Канад, Австрали, Шинэ Зеланд,
Япон, БНСУ, Тайланд, Тунис, Руанда, Гүрж, Уругвай улсын иргэдийн хил нэвтрэхэд
тогтоосон хязгаарлалтаа ЕХ-ны гишүүн орнууд үе шаттайгаар цуцалж болно” хэмээн
мэдэгдэлд дурджээ.
Жагсаалтад БНХАУ нөхцөл болзолтойгоор багтсан хэдий ч
Хятад улс Европын иргэдэд зориулж харилцан хилээ нээх зарчим хэрэгжихгүй байгаа
аж.