Европоос өнөө орой 260 иргэн эх орондоо ирнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, УОК эх орондоо ирэх хүсэлтэй, гадаад улс оронд байгаа иргэдээ татан авах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна.
Афганистанд байсан 124 энхийг сахиулөгч өчигдөр эх орондоо ирсэн. Тэдэнд хийсэн эхний шинжилгээгээр коронавирус илрээгүй талаар өнөөдөр мэдээлсэн юм.
Тэгвэл өнөөдөр Улаанбаатар-Франкфурт чиглэлд тусгай онгоц нисч, Европт буй иргэдийг татан авна. Тус нислэгээр 260 иргэн эх орондоо ирнэ гэсэн мэдээлэлтэй байна.
Энэ сард нийт 15 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсний дагуу ийнхүү Европт буй иргэдийг татан авах юм.
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
13 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days