MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

Матад суманд газар хөдөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2020-07-05 20:49:35

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Матад сумын нутагт энэ сарын 4-ний өдөр газар хөдөлжээ.

Тодруулбал, Дорнод аймгийн төвөөс 170 км-т хүний хөдөлгөөнөөс хол газарт уг газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн хүч 4.9 магнитуд байжээ.

Өнгөрсөн хавар гуравдугаар сард Матад суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Монгол гэрийн унь, хана хөдөлж, чичирхийлэл нь Газрын тосны 19 дүгээр талбай орчимд мэдрэгдсэн байдаг. Сүүлийн жилүүдэд Матад суманд газрын чичирхийлэл мэдрэгдэж, жилээс жилд хүч нь нэмэгдэж байгаад нутгийн ард иргэд санаа зовниж байгаагаа илэрхийлж байна. 

Related news