Сонгуулийн хэсгийн хороод бэлтгэлээ хангаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэрлэн сумын наймдугаар хэсгийн хороо Засгийн газрын 188 дугаар тогтоолын дагуу санал авах байрны зохион байгуулалтаа хийж гүйцэтгээд байна.
Тус
хэсгийн хороонд есөн төрийн албан хаагч ажиллаж байгаа бөгөөд 2 нам, 1
эвсэл, 1 ТББ, нийт 4 нам эвслийн 12 хүн ажиглагчаар суухаар хүсэлтээ
ирүүлжээ. Хэсгийн хорооны ахлагч Б.Ганцэцэгээс сонгуулийн үеэр иргэд
хэрхэн санал өгөх талаар тодрууллаа.
"Сонгуульд санал өгөх иргэн эхлээд эмчид халуунаа үзүүлж гараа ариутган, иргэний бүртгэлд бүртгүүлээд хурууны хээгээ уншуулж, дахин гараа ариутгаад нэг удаагийн бээлий өмсөн саналын хуудсаа авна. Санал авах бүхээгт ирээд саналаа дугуйлаад саналын хайрцагт хийнэ. Гарахдаа нэг удаагийн хэрэглэсэн бээлийгээ зориулалтын хогийн саванд хийгээд гараа ариутгаад гарна" гэв.