Нийтийн тээвэрт үйлчлэх 2 давхар автобус 70 хүний суудалтай
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд удахгүй явах 2 давхар автобус 70 хүний суудалтай 100 гаруй хүний багтаамжтай юм байна.
Өнөөдөр нийтийн тээврийн
үйлчилгээнд явж байгаа энгийн автобусууд нь 70 гаруй хүний багтаамжтай 20 гаруй
хүний суудалтай.
Нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээнд 949 автобус ажлын өдрүүдэд 400 мянган гаруй зорчигчид үйлчилж байна. Коронавирусийн цар тахлын үе болон зуны улирал эхэлсэнтэй холбоотой зорчигчийн урсгал, хөдөлгөөн нэлээд буурсан байна.
Сүүлийн 10 жил энэ салбарт парк шинэчлэл дорвитой хийгдээгүй, хүрэлцээ, үйлчилгээ муу талаар иргэдээс гомдол, санал их ирж байгааг харгалзан 2020 онд 300 автобусаар парк шинэчлэлт хийхээр ажиллаж байгаа юм байна.
Энэ сард хоёр давхар 10 автобус, 36 энгийн цахилгаан автобус оруулж ирэх бөгөөд сургуулийн автобус үйлчилгээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.