Нийслэл хотын тохижолт, цэцэрлэгжүүлэлтийн ажил үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-06-02 11:16:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ хавар Улаанбаатар хотын 78 гудамж, зам талбайд 1200 ширхэг торхтой гацуур, монос, голт бор, далан хальс, гүйлс мод суулгасан байна.


Өнгөрсөн амралтын өдрүүдэд Галлериа Улаанбаатар, МУИС-ийн урд тарьсан гацуур моддын ургалт, усалгааг шалгаж, шаардлагатай арчилгааг хийсэн бөгөөд Гадаад харилцааны яамны уулзварт байрлах том оврын зар сурталчилгааны 7 самбарыг буулгаж, талбайг цэвэрлэж, тохижилт хийх болжээ.



Ахмадын холбооны газар нэрээр 15 жилийн турш зориулалтаар нь ашиглаагүй газрын эрхийг цуцлах шийдвэрийг хэрэгжүүлж, чөлөөлсөн уг газрын 1136 метр квадрат талбайг батлагдсан зураг төслийн дагуу иж бүрэн тохижуулж, амралт чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх иргэдэд зориулсан талбай болгох юм байна.



Хөгжим бүжгийн коллеж буюу Эрхүүгийн гудамжны урд тохойд олон жил сул шороон хөрстэй байсан хоосон талбайг цогцоор нь ногоон байгууламж, гоёлын мод, нарс мод, ургамалан хашлага, тросс хашлага хийж зүлэгжүүлжээ. Анх 1970-аад оны дунд үед Эрхүүгийн гудамжинд шинэс мододыг Төв аймгаас тээвэрлэн авчирч тарьсан бөгөөд он цаг өнгөрч өнөөдөр 50-60 хувь нь үлдсэн бөгөөд 3 метр өндөртэй шинэс мод замын 2 талаар тарьж уг гудамжийг бүрэн шинэс модтой болгожээ. 



Related news