Коронавирусээр халдварласан 141 дэх тохиолдол бүртгэгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр нийт 403 хүнд коронавирусний шинжилгээ хийжээ. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 48 хүний шинжилгээнээс нэг хүнд коронавирусний халдвар илэрчээ.
Ингэснээр манай улсад "COVID-19"-ийн халдвартай нь батлагдсан хүний тоо 141 болж байна.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээлснээр, халдвартай иргэн тус төвд тусгаарлагдаж байгаа цэргийн сургуулийн оюутан юм. Энэ сарын 13-нд ОХУ-аас ирсэн нийт 57 оюутан ийнхүү коронавирусээр халдварласан нь тогтоогдоод байна.
ХӨСҮТ-ээс 30-40 хоног эмчлүүлсэн хоёр хүн эдгэрч, өнөөдөр дараагийн шатны хяналтад
шилжсэн байна.
Манай улсад
"COVID19" -ийн нийт 141 тохиолдол бүртгэгдсэнээс 28 хүн эдгэрч, 113 хүн эмчлүүлж байна.