Орон нутгийн Хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын саналыг цахимаар авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-05-01 14:20:23

Дорноговь /МОНЦАМЭ/. Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж улс даяар өндөржүүлсэн бэлэн байдлыг ханган ажиллаж буй энэ үед  Сайншанд сумын ЗДТГ аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газартай хамтран нийтийн эргүүлийн үүргийг сумын газар нутгийн хэмжээнд гүйцэтгэж байна.

Урин дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан хүүхэд багачууд нийтийн эзэмшлийн зам талбайд олноор цугларах байдал гараад буй.

Үүнээс гадна сумын Засаг даргын захирамжийн дагуу Сайншанд суманд ажиллаж, амьдарч буй гадаад иргэдийн судалгаа, хаягийн бүртгэлийг хийж дууссан бол Орон нутгийн Хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын саналыг цахимаар авч байна.

Related news