Сайншанд сум шилдэг тэргүүний сумаар шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-04-29 16:42:14

Дорноговь /МОНЦАМЭ/. Өнгөрсөн оны ажлын үзүүлэлтээр Сайншанд сум Дорноговь аймгийн шилдэг тэргүүний сумаар шалгарчээ.

Аймгийн Засаг даргын "Хөгжлийн төлөө хамтдаа" /2016-2020/ үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт, арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж, төлөөлөн хэрэгжүүлэх, хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлсэн тул 2019 оны хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр Сайншанд сумыг ийн шалгаруулсан байна.

Өргөмжлөлд нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын үр дүнг сайжруулах замаар орон нутгийн иргэдэд төрөөс үзүүлж байгаа үйлчилгээг хөнгөн шуурхай, чанартай хүргэн, үйлдвэрлэл үйлчилгээг нэмэх замаар ажилгүйдэл, ядуухлыг бууруулан, амьжиргааны түвшинг дээшлүүлж иргэдийн нутагтаа тав тухай амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн гэж онцолжээ. Сайншанд суманд 1000 хүний суудалтай спорт цогцолбор, 50 ортой төрөх, 20 ортой эмнэлэг болон зарм багт багийн хөгжлийн төв зэрэг томоохон бүтээн байгуулалт хийсэн байна. 

Related news