Дорноговийн нутгаар цастай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь/МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 02-нд Сайншанд, Өргөн, Дэлгэрэх, Алтанширээ, Айраг, Даланжаргалан, Иххэт суманд цас, бусад сумын нутгаар бага зэргийн цас орж байна.
Мөн салхи нийт нутгаар 10-12 м/с байгаа бөгөөд цасан шуурга шуурч буй. Агаарын температур хасах нэгээс хасах зургаан хэм байгаа бол гуравдугаар сарын 03-нд агаарын температур хасах гурваас найман хэм хүрч сэрүүснэ гэж аймгийн УЦУОШГ-аас мэдээлэв.