Хяналтын камер суурилууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-02-26 20:15:02

Дорноговь /МОНЦАМЭ/. Аймгийн ГХУСАЗСЗ-ийн 2020 оны 01 дүгээр хуралдаанаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Түргэн тусламжийн тасаг буюу 103, Эрчимт эмчилгээний тасаг, тусгаарлах тасагт тус тус хяналтын камер байршуулах зардлын төсвийг шийдвэрлэсэн байна.

Албаныхан тухайн зардлаар шаардлагатай камерыг худалдан авч суурилуулжээ. Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар Зөвлөлийн дарга С.Түмэнбаяр хоёрдугаар сарын 19-нд аймгийн Нэгдсэн эмнэлгийн хяналтын камер шинээр байршуулсан газруудтай биечлэн танилцав.




Related news