Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ар гэрт нөхөх олговрыг олгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Дорноговь аймгийн хоёр иргэний ар гэрт нөхөх олговрыг олголоо.
Аймгийн ИТХ, Цагаатгах ажлыг удирдахн зохион байгуулах Салбар комиссын дарга /ЦАУЗБСК/-ын дарга С.Түмэнбаяр ахмад настан Д.Цээпэл, О.Цэвэгсүрэн, Д.Цэенпэл нар болон П.Равдангүрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Эрдэнэжаргал, М.Лхагважавын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мягмаржав нарт нөхөн олговрын мөнгийг шилжүүлсэн баримтыг хоёрдугаар сарын 18-нд гардуулав.
Хэдхэн хоногийн өмнө улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн Д.Гончигийн
нөхөх олговрыг нэхэмжлэгч түүний төрсөн охин Г.Долгоржав, Д.Гүрнээбазарын нөхөх
олговрыг нэхэмжлэгч түүний төрсөн охин болох Г.Дулам нарт тус тусын 80,0 сая
төгрөгийн нөхөх олговрын мөнгийг тэдний тэтгэврийн дансанд шилжүүлсэн байсан
юм.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу тухайн хүн хэлмэгдэж цаазлуулсан бол 80 сая төгрөг, хоригдож байсан бол 40 сая төгрөгийг ар гэрийнхэнд нь олгохоор хуульчилжээ.