Байнгын хороод Цэцийн дүгнэлтийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-04-26 09:57:10

УИХ-ын Хууль зүй болон Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр Сонгуулийн хуулийн зарим заалтыг түдгэлзүүлсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэхээр товложээ. 

Мөн өнөөдөр Төсвийн байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээрийг зөвшилцөх тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай /шинэчилсэн найруулга/ тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд зэргийг хэлэлцэх юм. 

Н.Туяа

Related news