Бензин, дизель, гибрид хөдөлгүүртэй автомашинуудын худалдааг хориглоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ЛОНДОН. /TASS/. Их Британийн эрх баригчид 2035 он гэхэд бензин, дизель хөдөлгүүртэй автомашинууд болон гибрид машины худалдааг хориглох бодолтой байна.
"Их Британи хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн үйлдлээ батлан
харуулж, бензин болон дизель хөдөлгүүртэй автомашины худалдаанд 2035 он гэхэд
цэг тавихаар төлөвлөж байна” хэмээн Их Британийн Засгийн газрын мэдэгдэлд
дурдсан байна.
Өмнө нь Их Британийн эрх баригчид энэ хоригийг 5 жилийн хойно буюу 2040 он гэхэд нэвтрүүлэхийг зорьж
байснаас гадна гибрид автомашины талаар дурдаагүй юм. Иймэрхүү арга хэмжээ авах
замаар эрх баригчид 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэгэлж, экологийг хамгаалах хамгийн хатуу хуулиудын
нэгийг хэрэгжүүлэхийг зорьж байна.
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
3 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
5 days