Замын-Үүд 2020 оныг “Ногоон хөгжлийг дэмжих жил” болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2020-01-13 17:18:26

Дорноговь /МОНЦАМЭ/. Замын-Үүд сумын ЗДТГ-аас 2020 оныг ногоон хөгжлийг дэмжих жил болгон зарлажээ. Сумын хот тохижилтыг сайжруулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, улмаар элсний нүүдлийг сааруулах чиглэлд идэвхтэй ажиллахаар болсон байна.

Сумын  байгаль орчин, аялал жуулчлал, ашигт малтмал хариуцсан мэргэжилтэн Г.Анхбаярын хэлснээр Замын-Үүдэд энэ жил Монгол орныг цөлжилт, шороон шуурганаас хамгаалах болон ботаникийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах хоёр том төсөл хэрэгжих бөгөөд төслийн ерөнхий төлөвлөгөө, хэрэгжүүлэх арга замыг БОАЖЯ-нд боловсруулж байгаа аж.

Орон нутгаас ногоон байгууламжийг сайжруулах зорилгоор дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй Ойн ангийг албан ёсоор байгуулсан бол сумын ИТХ-аас мод тарьж ногоон байгууламж нэмэгдүүлсэн байгууллага, хувь хүнийг урамшуулах тухай тогтоол баталжээ.

Related news