Дархан суманд их бүтээн байгуулалт өрнөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Дархан суманд энэ жил их бүтээн байгуулалт өрнөж байгаа талаар тус сумын ЗДТГ-аас мэдээллээ.
Тодруулбал, аймаг, сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийн зорилтын хүрээнд тус сумын ЗДТГ-ын барилгын ажлыг “Солормед Монгол" ХХК улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх 12 дугаар сард ашиглалтад оруулах аж. Мөн сумыг нэгдсэн халаалтад холбох уурын зуухны барилгын ажил, Орон нутгийн хөгжлийн сангийн 10 сая төгрөгийн санхүүжилт, ”Миний байр-миний гэр" төслөөр дотуур байрны засварын ажлыг явуулж байна. Харин ОНХС-гийн хөрөнгөөр цэцэрлэгт хүрээлэнгээ тохижуулах, улсын төсвийн 74,9 сая төгрөгийн хөрөнгөөр Соёлын төвийн барилгын их засварыг тус тус хийж дуусгажээ. Түүнчлэн ОНХС-гийн хөрөнгөөр 10 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн шинэчлэлийг соёлын төвдөө хийсэн байна.
Сонирхуулахад, тус сумын ЕБС-ийн
биеийн тамирын багш Н.Цэрэнжавын санаачилгаар хүүхдийн тоглоомын талбай барих
ажилд Дархан сумын ард иргэд идэвхтэй хамрагдаж хандив туслалцаа
үзүүлжээ. Мөн залуучууд гар бие оролцон тусалж хамтдаа Хүүхдийн чөлөөт
цагаа зөв боловсон өнгөрүүлэх газрыг бүтээлцсэн аж.