Америкийн эрдэмтэд аварга том хар нүх илрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНВАШИНГТОН. /TASS/. Нарнаас ойролцоогоор 17 тэрбум дахин том, хэт их масстай хар нүхийг Америкийн эрдэмтэд илрүүлжээ.
Энэ нь өнөөг хүртэл Орчлон ертөнцөөс олдсон объектуудын дотроос хамгийн том нь гэж эрдэмтэд үзэж байгаа тухай “NPR” радиостанцын мэдээнд онцолсон байна.
Шинээр илрүүлсэн хар нүх нь Сүүн замын голд оршдог хар нүхнээс хамаагүй том хэмжээтэй гэж Америкийн Беркли хот дахь Калифорнийн их сургуулийн одон оронч Чун- Пей Ма үзэж байгаа аж.
Хар нүх “сансрын огторгуйн алс бөглүү хэсэгт” оршиж байгаа нь хамгийн ихээр гайхашруулсан гэж тэрбээр ярьжээ.
Эрдэмтдийн хийсэн шинэ судалгааны талаарх мэдээллийг “Nature” сонины ээлжит дугаарт нийтлэх аж.
Д.Жаргал
.