Аварга оцон шувууны чулуужсан яс олжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ВЕЛЛИНГТОН. /BBC/. Эрдэмтэд хүний дундаж өндөртэй адил хэмжээтэй аварга том оцон шувууны ясыг Шинэ Зеландын хойд Кентербери бүс нутгаас илрүүлжээ.
Эрдэмтдийн тооцоолсноор, аварга оцон шувуу одоогоос 56-66 сая жилийн өмнө Палеоцен эрин үед амьдарч байжээ. Аварга оцон шувууны чулуужсан ясыг шинжилж үзэхэд ойролцоогоор 1.6 метр өндөр, 80 килограмм жинтэй байсан аж.
Шинэ Зеландын хойд Кентербери бүс нутгаас эртний амьтдын чулуужсан олдворууд ихээр олддог байна. 1980 оноос хойш эрдэмтэд энэ нутгаас эртний амьтдын маш олон чулуужсан яс олжээ.
Related news

Auditor General of Mongolia Meets Leaders of Project to Strengthen Performance Audit Capacity
3 days

President of Mongolia Attends Commemorative Session of UN General Assembly’s 80th Anniversary
6 days