“Стандарт ноос”-ын хувьцааны ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өчигдөр I,
II, III ангиллын 27 ХК-ийн 130.3 сая төгрөгийн үнийн дүн бүхий 764.8 мянган ширхэг
хувьцаа арилжив.
Найман ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 компанийн хувьцааны
ханш буурсан бол зургаан компанийн
хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Женко тур бюро" болон "Стандарт
ноос ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол
"Шивээ овоо” болон "Стандарт агрикалчер групп” ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай
байлаа.
"TOP 20" индекс 0.29 хувиар
өсч, 19740.13 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.355.315.284.767 төгрөг боллоо.Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд
дарж үзнэ үү.