Баян-Адарга суманд 4.5 тэрбум төгрөгөөр төмөр бетон гүүр барьж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Баян-Адарга сумын "Төмөр бетон гүүр"-ийн барилгын ажлын шав тавилаа..
Тус аймгийн ЗДТГ, Зам тээврийн хөгжлийн яамны захиалгаар улсын төсвийн 4.5 тэрбум төгрөгийн өртөгтэй, 150 метр урт гүүрийг "Ган гүүр" ХХK гүйцэтгэхээр шалгарсан байна.
Гүүр, угсралтын ажил энэ сараас эхэлж байгаа
бөгөөд ирэх 11-р сард ашиглалтад орно. Ажлын явцад Зам, тээвэр хөгжлийн төв
хяналт тавих аж.