Улсын зэрэг цол олгох нээлттэй тэмцээн зохион байгуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн Соого Сейкео ахлах сургууль байгуулагдсан цагаасаа эхлэн хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх зорилгынхоо хүрээнд 10 жилийн турш баялаг туршлагыг хуримтуулжээ. Нэгэн жишээ нь, 2015 онд тус сургуулийн сурагч Ч.Дашпунцаг, Ц.Нямсамбуу нар даамны спортын Азийн аварга болсон явдал гэдгийг сургуулийн удирдлагууд хэлж байна.
Монголын Даамын холбоо, Баянхонгор аймгийн Даамын холбоо хамтран Соого Сейкео сургуулийн нэрэмжит, Азийн аварга, сурагч Ч.Дашпунцаг, Ц.Нямсамбуу анрыг алдаршуулах, даамын спортыг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий, улсын зэрэг цол олгох нээлттэй тэмцээнийг зохион явуулжээ. Тэмцээнд Баянхонгор аймгийн төвийн сургууль, цэцэрлэгүүдээс гадна Шинэжинст, Баянцагаан, Гурванбулаг, Заг, Баян-Овоо сумдаас тус тэмцээнд өндөр ач холбогдол өгч, оролцсон байна.
Зургаан насны ангилалд 12 багийн 350 гаруй тамирчин оролцсон тус тэмцээнд хожлыг нэгтгэн шүүснээр Даамын спортын 1, 2, 3 дугаар зэргийг 100 гаруй тамирчинд олгожээ.
Б.Мөнхзул