Даншигийн дархан аварга Баянмөнхийн нэрэмжит барилдаан болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-03-16 09:47:42

Эртнээс уламжилсан үндэсний бөхийн барилдааныг өнөө цагт өвлүүлж, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Даншиг наадамд долоон удаа үзүүрлэж, есөн удаа шөвгөрч байсан  домогт бөх, дархан аварга Баянмөнхийн нэрэмжит барилдаан зохион байгууллаа.

“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг угтаж,сумын бөхий холбоо, Улаанбаатар дахь Өндөрширээт сумын Нутгийн зөвлөл хамтарч,  энэ сарын 12-нд зохиосон уг тэмцээнд Дорнод аймгийн Дашбалбар сумын харъяат, аймгийн арслан, Д. Анар түрүүлж, Ховд аймгийн Буянт сумын харъяат, аймгийн арслан Н.Батсайхан үзүүрлэж, цом, өргөмжлөл, мөнгөн шагнал гардсан байна.

Манжийн хааны Төр гэрэлтийн онд Халх долоон хошуу, шавь таван газрын их Даншиг наадамд долоон удаа үзүүрлэж, есөн удаа шөвгөрсөн Төв аймгийн Өндөрширээт сумын харъяат, дархан аварга Баянмөнх 1795 оны үед амьдарч байжээ.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Related news