Бор-Өндөр УБҮ 77,5 мян.тн хүдэр олборлож, төлөвлөгөөгөө 100,6 хувь биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-12-27 14:57:15

Хэнтий /МОНЦАМЭ/Хэнтий аймгийн төсвийн орлогын голлох хувийг бүрдүүлдэг “Монголросцветмет” ХХК-ийн Бор-Өндөр УБҮ төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн амжилттайгаар 2018 оныг үдэж байна.


“Бор-Өндөр”-ийн гүний уурхайгаас төлөвлөгөөгөөр 77,0 мян.тн хүдэр олборлохоос гүйцэтгэлээр 77,5 мян.тн хүдэр олборлож, 100,6 хувийн биелэлттэй, Уулын нэвтрэлтийн ажил төлөвлөгөөгөөр 1188 уртааш метр нэвтрэхээс 1366 уртааш метр нэвтэрч 115 хувийн биелэлттэй, Баяжуулах фабрик Төмрийн хүдэр боловсруулалт төлөвлөгөөгөөр 338,0 мян.тн боловсруулахаас гүйцэтгэлээр 339,0 мян.тн боловсруулж 100,3 хувийн биелэлттэй ажиллажээ.

 Бүтээгдэхүүн борлуулалт 11 дүгээр сарын байдлаар Төмрийн нойтон болон хуурай баяжмал төлөвлөгөөгөөр 310,6 мян.тн борлуулахаас гүйцэтгэлээр 331,5 мян.тн борлуулж 106,7 хувийн биелэлттэй, Флотацийн баяжмал болон бүхэллэг жонш төлөвлөгөөгөөр 24,5 мян.тн борлуулахаас гүйцэтгэлээр 24,9 мян.тн борлуулж  101,4 хувийн биелэлттэй ажилласан байна.

 2018 он Бор-Өндөрийн УБҮ-ийн үйлдвэрлэл бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын он байсныг захирал Б.Магсаржав ярьж байлаа. Баргилтын уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээний хүрээнд шинээр карьерын ХОВО 5707 маркийн 50 тн-ын даацтай таван ширхэг автосамосвал, САТ-374F маркийн гидроэкскаватор, тэсрэх материал бэлтгэх, тээвэрлэх цооног цэнэглэх ANFO TRUCK автомашин тус тус худалдан авч ашиглалтад оруулсан байна.

Мөн тус хамт олон энэ ондоо багтаж УаЗ Фургон автомашин хоёр ширхэг, ачаа өргөх манипулятортай ачааны автомашин, 2019 он гараад 4,5 м3-ийн шанаганы багтаамжтай Liebherr маркийн экскаваторыг хүлээн авах болжээ.

 

Бор-Өндөр УБҮ өнөөдөр

 

Хайлуур жоншны чиглэлээр :

-         Жилд 600,0 мян.тн жоншны хүдэр боловсруулж, 120 мян.тн флотацийн баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай Бор-Өндөр УБҮ, жилд 400 мян.тн хүдэр олборлох хүчин чадалтай “Бор-Өндөр”-ийн гүний уурхай;

 

Төмрийн хүдрийн чиглэлээр:

-         Жилд 2,4 сая тн төмрийн хүдэр олборлох хүчин чадалтай Баргилтын төмрийн хүдрийн уурхай, 600 мян.тн төмрийн хүдрийг соронзон аргаар боловсруулж 170-180 мян.тн хуурай баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай хэсэг үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Related news