Энэ сард гурван төрийн байгууллага шинэ байрандаа орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-12-27 14:50:01

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн төрийн байгууллагуудын шинэ байр ашиглалтад орсоор байна. Тодруулбал хэдхэн хоногийн өмнө Татварын хэлтэс, Авто тээврийн төв шинэ байрандаа орсон бол өчигдөр аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэс шинэ байрныхаа нээлтийг хийлээ.


Нээлтэд аймгийн Засаг дарга Н.Ганбямба оролцож, тоног төхөөрөмж авахад хоёр сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ. Шинэ барилгын хувьд хоёр давхар, зоорийн давхартайгаа нийлээд 540 метр квадрат талбайтай, төмөр каракас хийцтэй аж. Улсын төсвийн 739 сая төгрөгөөр барьж ийнхүү ашиглалтад оруулж байна.


Related news